Sign in

#pillowwritings of rainkissed mess

буюу үхлийн өдрийн өмнөх ухаарлын өдрийн өмнөх өдрийн тэмдэглэл…

Нөгөөдөр зургадугаар сарын хорин нэгэн. Энэ жилийн хувьд чухалд тооцож болохуйц өдрүүдийн нэг л дээ. Хариуцаж буй төслийн минь эхний launch хийгдэх ёстой бас магистрын судалгааны ажлын хэлэлцүүлэгт орох өдөр. Дээрээс нь 3 хичээлийн дүн гарах гээд шалгалт, бие даалтуудаар бөмбөгдүүлчихсэн нэг тиймэрхүү. Ер нь бол завгүй гэдэг excuse-с минь залхсан найзуудад минь бол энгийн л нэг амралтын өдөр шиг минь сонсогдох байх. Яалтай билээ! …


Can’t you make it rain for me?

2021–04–25

Санаж байна уу? Орой зайрмагтай очно гэж хэлээд ирээгүй тэр өдрөө? Илүү чухал ажил гарсан эсвэл зүгээр л хүсэхгүй байгаа бол ирэхгүй байсан нь дээр гэж би өөрөө ч боддог л байсан. Жаахан хүүхдүүд биш шүү дээ. Хоёулаа энэ тал дээр зуун хувь санал нийлдэг хүмүүс. Би ч гэсэн чамтай товлосон уулзалтуудаа мянган удаа цуцалж байсан байх. Гэхдээ л зургадугаар сарын тэр өдрийг санаад байдаг юм. Зургаан цаг хүлээсний эцэст шийдсэн болохоор тэр байх. Хоёулаа бүтэхгүй юм байна гэж. Би ч гэж би. …


Forehead kisses, pale pink roses, and all other little things that embrace my femininity…

  • Pale pink roses, tulips, peonies, calla lilies, and forget me nots. Basically anything but asters and carnations.
  • Coach floral. Miss dior — Blooming bouquet.


Сая эконометрикдээр хийх ёстой регрессийн шинжилгээнийхээ тухай бодож байгаад өмнө нь уншиж байсан нэг сонирхолтой нийтлэлийг саналаа.

Peter Backus гэдэг нэг залуу ганц бие байгаагаа гайхан дэмийрч суухдаа (nerd alert!) сансар огторгуйд өндөр хөгжилтэй иргэншил бүхий гараг оршин тогтнох магадлалыг тооцдог томьёог ашиглан потенциал найз охидынхоо тоог гаргаж ирдэг юм. Энд дарж уншаарай.

Би ч гэсэн halfblood nerd юм болохоор өөрдээрээ бас тооцоод үзье гэж бодлоо. За юуны өмнө нөгөө айхтар сансар огторгуйн томьёо a.k.a Peter-н хөрвүүлсэн хайртай нь учруулдаг шидэт томьёог танилцуулъя:


Яг нэг жилийн өмнө энэ өдөр би Coffee Esperanto-н цонхны хажуугийн нэг ширээнд macbook-ээ дэлгэчихсэн хар даашинзтайгаа сууж байсан санагдаж байна. Каппучино захиалж байсан байхаа. Яг одоогийнх шиг resolution буюу шинэ оны зорилтуудаа бичнэ гээд л уянгалаад сууж байж.

Энэ жил арай өөрөөр төлөвлөнөө. Би 1 жилээ төлөвлөхдөө Global Nomads Planner дэвтэр, яг ажил хэрэг болгох нарийн task, subtask, checklist, milestone гаргахдаа app.clickup.com-г ашигладаг юм. Ажлаа ч гэсэн click-up-дээр төлөвлөдөг.

Энэ удаа төслийн менежментийн хялбаршуулсан аргаар жилээ төлөвлөж үзье гэж бодлоо. Бас өмнөх жилүүд шиг физикийн хувьд хийж амжихгүй том амбицтай зорилтууд тавихгүй ээ. Тайван, залхуу жил байх болно.


…mmm, see you had a lot of moments that didn’t last forever

Now you in this corner tryna put it together

How to love, how to love…

Дээрх мөртүүд бол энэ жилийн сүлд дуу болох Lil Wayne- How to love байлаа.

Он гараад л тэнээд яваад өгнө гэж бодож байваа. Мьянмарт бясалгал сурчхаад Индонезд очиж йога хийнэ гээд л чухам төлөвлөөд байсан чинь та бидний мэдэж байгаагаар хил хаагдсан юм. Заза, гутраад яахав дээ. Өнгөрсөн хорвоо. Ажлаасаа бол гардгаараа гарна гэж зүтгэсээр байгаад гарав. Одоо яах билээ? Ажилгүй хүн байна даа. Үсээ нэг будчихъя. Зүгээр ч юм уу. За дахиад…


Хааяа номын тэмдэглэл бичдэг нь үнэн ч яс яривал тэр нь тэмдэглэл биш.

Норвегийн ой. 5-р сарын 29

Сайн яривал ер нь сүртэй уншигч ч биш л дээ. Амьдралд шийдэх хэрэгтэй асуудал гараад ирсэн болохоор л тэрнийхээ дагуу хариулт хайж уншдаг болохоос хаа хамаагүй бестеллер эсвэл Билл Гэйтсийн санал болгосон ном бүрийг барьж аваад унших гэхээр залхуу хүрээд байдаг юм. Харилцаа доголдоод байвал харилцааны талаар, хоол зохихгүй байгаа санагдвал ходоодны тухай уншина. Амьдрал заавартайгаа ирдэггүй гэдэг ч сайн хайвал асуултын хариулт байж л байдаг. Тийм байхад дүнкүү царайлаад amateur асуултаар дүүрэн амьдарч байгаа бол ёстой бурхан өршөө гэхээс өөр юу гэхэв.

Өнөөдөр 12-р сарын 25…


Бас шинэ он арай ч эхэлчхээгүй байна. Түр time-out авдаг юм билүү?

Он солигдсон ч амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ л дээ. Хийхээ хүрвэл шинэ он нь байна уу, шинэ сар нь байна уу хамаагүй. Ер нь яахаа алдчихгүйхэн зөв л явж байвал заавал сүрхий New year, new me гэж хэлбэрдээд байх шаардлага уг нь бол байхгүй. Хийхгүй байж худлаа мөрөөдөж суухаар JUST DO IT гэдэг слоган байдаг шүү дээ, тийм ээ?

Гэхдээ.

2017 онд ажилд ороод удаагүй байлаа. Захирал надад ажилчдын гүйцэтгэлийг хэмжиж болохуйц нэг dashboard бүхий performance report бэлдээд ир гэсэн даалгавар өгсөн юм. Нэг хүн нэг компанийн шинжилгээг хэд…


Чамайг хорионд орчихсон уйдаад намайг юм бичихгүй юм байхдаа гэж хүлээж байгааг чинь мэдээд би энийг бичиж байгаа юм шүү.

Ооё. Тийм хөөрчихсөн тэ?

Яахав… Намайг юм бичихгүй юм байхдаа гээд хүлээж байдаг хүнтэй гэж төсөөлөөд бичихээр зүгээр л өөртөө зориулж бичсэнээс арай дээр байдаг юм. Яг одоо миний сонсож буй энэ аяыг сонсоод миний вайбаар 3-хан минут л амьсгалчих тэгэх үү?

Ганжавхлан crush-ийнхаа бичсэн хүчирхийллийн тухай постуудыг Justin Bieber-н Lonely дууг сонсонгоо уншсан чинь жигтэйхэн гутарч орхив. Нээрээ л би гэрээсээ ажиллаж бас сураад бусадтай networking хийж чадахгүй байна, аав, ээжийн гарын хоол амттай болохоор нь идсээр байгаад жин…


-Чи яагаад Лондон гээд үхчих гээд байдаг юм?

- Мэдэхгүй ээ. Нэг тийм мэдрэмж байна. Бороо юм болов уу?

Би хэзээ ч шүхэртэй байж үзээгүй. Улаанбаатарт аадар бороонд усан хулгана болтлоо өчнөөн олон удаа цохиулж байсан ч шүхэр авах минь яавдаа гэж ганц удаа харамсаж байгаагүй. Гэхдээ Лондонд амьдрахаараа хэрэглэнэ гээд энд тэнд шүхэр зардаг газар тааралдвал орж сонирхдог юм. Лондонд надад шүхэр хэрэг болно шүү дээ. Шүхэр.

Англи л явахыг зөндөө хүсээд байгаа юм. …

Tuchkaanaa

Get the Medium app

A button that says 'Download on the App Store', and if clicked it will lead you to the iOS App store
A button that says 'Get it on, Google Play', and if clicked it will lead you to the Google Play store