She’s not naked, she’s wearing perfume

Tuchkaanaa
Oct 7, 2023

--

Аюурзана ба Emily in Paris

Эрхэм найз ахынхаа дуртай шүлгийг хуваалцмаар санагдлаа…

Мод шарлах нь,
Нэг л өглөө намар болчих нь
Шинэ, үл таних баяр түрнэ.

Танигдахгүй, шинэ бүхний гүнд
Баяртай учралууд бий мэт
Тэсгэлгүй бодол сэрчигнэх нь
Хаа эртийн биелээгүй мөрөөдөл шиг.

Огт танихгүй бүсгүй инээмсэглэчихээд
Хажуугаар өнгөрөх нь
Хаа нэгтээ тохиосон учрал шиг.
Ахиж хэзээ ч тааралдахгүй
Тэр бүсгүйн сүрчигний үнэр…
Алхаан дороос хаа нэг навч шужигнана.

Мод хамгаас гоо,
Дун шар навчсын гүнд байх цагтаа
Нэг л салхинд нүцгэрчих нь
Хачин, нууцлаг, ганцхан удаа бодогдсон,
Хайхрамжгүй, одоо мартагдсан хүслийг
Сэрээж ядна.

Тэнгэр цэлмэх нь,
Цэлмэх тусам нь сэрүү унах нь
Намайг зуурдын нойрноос дуудаж,
Үүрдийнхээр бүүвэйлнэ.

Ингээд үхлээ гэхэд,
Хоёр дахь амьдрал гэж байдаг бол
Эргээд яг энэ л заяандаа унах сан.

Хэзээ ч биелэхгүйг нь мэдсээр атлаа
Мөрөөдөж ханахгүй явсан бүхнээ
Ахиад үнэн голоосоо мөрөөдөх сөн.

Аюурзана

--

--

Tuchkaanaa
Tuchkaanaa

Written by Tuchkaanaa

#pillowwritings of rainkissed mess

No responses yet